"Гөү Гөү Шиппинг Сервис" ХХК 2021 онд хүнд даацын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 3 аж ахуй нэгж, 41 иргэн нэгдэж улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч тээврийн салбарын тэргүүлэгч компани болох эрхэм зорилготойгоор үүсгэн байгуулагдсан байгууллага юм .
Манай байгууллага нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Талбулаг, Олгойбулаг уурхайнуудаас Бичигт боомтын чиглэлд хүрэн нүүрсний тээвэрлэлтийг орон нутгийн 4 Аж ахуйн нэгж болон хувийн хүнд даацийн автомашинтай орон нутгийн иргэдтэй хамтран 84 хүнд даацын автомашинаар, амжилттай гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ үйл ажиллагаагаа өргөтгөн охин компани болох Гөү Гөү шиппинг Транс ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тус компани нь Дорноговь аймгийн Ханги боомтийн чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагааг хариуцан улс хоорондын ачаа тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэхээр зорилго тавин ажиллаж байна.
Өдгөө "Гөү Гөү Шиппинг Сервис" ХХК, Гөү Гөү Шиппинг Транс" ХХК-ийн автотээвэрчидийн 120 гаруй хүнд даацын тээврийн хэрэгслээр Улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа, БНХАУ-н бүхий л хотоос түүвэр ачаа тээвэрлэгчээр, тээвэр зохион байгуулагчаар оролцон гүйцэтгэж орон нутгийн иргэдийн амьдралд бодитой хувь нэмэр оруулан 200 гаруй хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.
Built with Mobirise